ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

АНУ Венесуэлд халдсан явдалд дэлхийн удирдагчид юу хэлэв?

АНУ Венесуэлд халдсан явдалд дэлхийн удирдагчид юу хэлэв?

Венесуэлд 2013 оноос хойш Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Николас Мадурог АНУ удаан хугацаанд “нарко-терроризм”, хар тамхины хэрэг, сонгуулийн луйвартай холбогдуулан шүүмжилж, 2020 онд индиктмент (ял оноох) зарласан байсан. Трампын засаглалын үед хурцадмал байдал нэмэгдэж, Венесуэлийн газрын тосны танкеруудыг хориглож, далайд хар тамхины завьнуудад цохилт өгч байсан. Энэ нь 2026 оны нэгдүгээр сарын 3-нд томоохон цэргийн ажиллагаа болж оргилдоо хүрлээ.

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэл улсын нутаг дэвсгэрт цохилт өгч, ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсантай холбогдуулж дэлхийн удирдагчид ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе.

 

Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер: “Манай засгийн газар Мадурогийн дэглэмийн төгсгөлд нулимс асгарахгүй. Их Британи Мадурог албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд түүний дэглэмийн төгсгөлд бид гуниглахгүй. Цаашдын өдрүүдэд Их Британийн засгийн газар АНУ-ын түншүүдтэйгээ нөхцөл байдлыг хэлэлцэж, Венесуэл ард түмний хүсэл зоригийг тусгасан хууль ёсны засгийн газарт тайван, аюулгүй шилжилтийг хангахыг эрэлхийлнэ.”
Хятадын засгийн газар: “Хятад улс тусгаар тогтносон улсын эсрэг, түүний Ерөнхийлөгчийн эсрэг хүч хэрэглэснийг гүнээс цочирдон хүчтэй буруушааж байна.”
Оросын засгийн газар: “Орос улс АНУ-ын зэвсэгт түрэмгийллэлийг үйлдсэн гэж буруушааж байна.”
Ираны засгийн газар: “Энэ цохилтууд нь улсын үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг илт зөрчсөн үйлдэл юм.”
Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель: “АНУ-ын үйлдэл нь гэмт хэрэгтэн маягийн халдлага юм.”
Уругвайн засгийн газар: “Уругвай улс нөхцөл байдлыг анхаарал, ноцтой санаа зовнилтойгоор ажиглаж байгаа бөгөөд үргэлж цэргийн оролцоог няцааж ирсэнчлэн няцааж байна.”

Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей: “Эрх чөлөө урагшлаж байна. Эрх чөлөө мөнх жиргэ”. 

Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва: “Венесуэлийн нутаг дэвсгэрт бөмбөгдөлт хийж, Ерөнхийлөгчийг нь баривчилсан үйлдэл нь хүлээн зөвшөөрөх боломжгүй хязгаарыг давсан. Эдгээр үйлдэл нь олон улсын хуулийг илт зөрчснөөр улс орнуудыг халдахад хүргэх алхам бөгөөд хүчирхийлэл, эмх замбараагүй байдал, тогтворгүй байдлын ертөнц рүү хөтлөх эхний алхам юм.”
Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро: “Энэ цохилтууд нь Латин Америкийн бүрэн эрхт байдалд халдсан үйлдэл юм.”
Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борик: “Бид АНУ-ын Венесуэл дэх цэргийн үйлдлүүдийг санаа зовнил, буруушаалттайгаар илэрхийлж байгаа бөгөөд улсыг хямрааж буй ноцтой хямралд тайван шийдлийг эрэлхийлэхийг уриалж байна."
Европын Холбооны гадаад бодлогын төлөөлөгч Кая Каллас: “Европын Холбоо Мадурод хууль ёсны үндэслэл байхгүй гэж удаа дараа мэдэгдэж ирсэн бөгөөд эрх мэдлийн тайван шилжилтийг дэмжиж, олон улсын хуулийн зарчмуудыг хүндэтгэх ёстой гэж үзэж байна.”

Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон: "Венесуэлийн ард түмэн өнөөдөр Николас Мадурогийн дарангуйллалаас ангижирч байгаадаа зөвхөн баярлаж байж болно. Николас Мадуро эрх мэдлийг булаан авч, үндсэн эрх чөлөөг гишгэж байгаагаар өөрийн ард түмний нэр төрийг хүндээр доромжилсон билээ. Ойрын шилжилтийн үйл явц тайван, ардчилсан байж, Венесуэлчүүдийн хүсэл зоригийг хүндэтгэсэн байх ёстой. 

Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум :“Мексик улс АНУ-ын цэргийн үйлдлийг хүчтэй буруушааж, няцааж байна. Яриа хэлэлцээ, зуучлал нь зөрчлийг шийдвэрлэх цорын ганц хууль ёсны арга зам юм. Бид бүс нутгийн энх тайвныг хамгаалахад бэлэн байна.”
Испанийн Ерөнхий сайд Педро Санчес :“Испани улс Мадуро-гийн дэглэмийг хүлээн зөвшөөрөөгүй. Гэхдээ олон улсын хуулийг зөрчсөн, бүс нутгийг тодорхойгүй байдал, дайсагнал руу түлхсэн халдлагыг ч хүлээн зөвшөөрөхгүй.”
Германы Канцлер Фридрих Мерц:“Мадуро улсаа сүйрүүлсэн. АНУ-ын оролцоо нь нарийн төвөгтэй бөгөөд анхааралтай авч үзэх шаардлагатай. Одоо зорилго нь сонгогдсон засгийн газарт эмх журамтай шилжих явдал юм.”
Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони:“Итали улс гадны цэргийн хүчээр тоталитар дэглэмийг төгсгөхийг дэмждэггүй, гэхдээ хар тамхины хуулийн этгээдүүдийн эсрэг өөрийгөө хамгаалах үйлдлийг хууль ёсны гэж үздэг.”
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш: АНУ-ын Венесуэл дэх цэргийн үйлдэл нь олон улсын хуулийн хувьд аюултай прецедент болж байна. Бүх талууд НҮБ-ын дүрмийг хүндэтгэж, тайван байдлыг хангах ёстой.”
Сингапурын засгийн газар:“Сингапур улс гадны цэргийн оролцоог үргэлж эсэргүүцдэг. Бүх талуудыг тайван байж, олон улсын хуулийн дагуу шийдвэрлэхийг уриалж байна.”
Японы Гадаад хэргийн яам: “G7-ийн гишүүний хувьд Япон улс Венесуэл дэх ардчиллыг сэргээх, нөхцөл байдлыг тогтворжуулахад дэмжлэг үзүүлнэ.”
Ватиканы Пап Лео : “Венесуэл тусгаар тогтнолтой улс хэвээр байх ёстой. Би энэ үйл явдлыг сэтгэл зовнилтойгоор ажиглаж байна.”

 

 

Эх сурвалж: BBC

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна